Тус групп нь 1989 онд байгуулагдсан цагаасаа эхлэн манай орны хөгжилд чухал ач холбогдолтой эрчим хүчний салбарт гадаады н болон дотоодын олон байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллаж үйл ажиллагаагаа эрчимжүүлж ирсэн билээ. Бид энэ хугацаанд хамтрагч байгууллагуудтайгаа нягт уялдаа холбоотой ажиллаж, охин
компаниуд болон хамтарсан гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг үүсгэн байгуулж группын цар хүрээг тэлж өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний салбарт багагүй үүрэг гүйцэтгэдэг боллоо. Бид харилцан ашигтай ажил хэрэгч харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй бөгөөд хамтран ажиллах сонирхолтой ажил хэрэгч хүмүүсийг талархан хүлээн авахад бэлэн байна.
Хасвуу группийн ерөнхийлөгч: Ц.Хангай
Дэлгэрэнгүй
“Хасвуу” ХХК 1991 онд байгуулагдсан, гадаад дотоод худалдаа, цахилгаан станц, дулааны шугам сүлжээ, цахилгааны шугам сүлжээ, хот суурингуудын нийтийн аж ахуйн үндсэн ба туслах тоног төхөөрөмж, сэлбэг нийлүүлэх, угсрах, засварлах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.