Хасвуу групп нь анх 1991 онд Хасвуу ХХК гэж байгуулагдсан цагаасаа эхлэн манай улс орны хөгжилд чухал ач холбогдолтой эрчим хүчний салбарт үйл ажиллагаагаа явуулж ирсэн анхны хувийн хэвшлийн аж ахуй юм. Түүнээс хойш үйл ажиллагаагаа эрчимжүүлэн, охин компани болон хамтарсан гадаадын хөрөнгө оруулалттай салбар компаниудыг үүсгэн байгуулсан билээ. Тус групп Герман, ОХУ, Хятад, Франц, Канад, Финлянд, Япон, Дани, АНУ, Украйн зэрэг 20-д орны, мөн дотоодын олон үйлдвэрлэл худалдааны байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажиллаж гадаад дотоод зах зээл дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулан цар хүрээгээ тэлсээр өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний салбарт багагүй үүрэг гүйцэтгэдэг боллоо. Тус группын үйл ажиллагааны ерөнхий чиглэлүүд нь:
- эрчим хүчний үйлдвэрлэл, түгээлт, төлбөр барагдуулах чиглэлийн төслүүдийг боловсруулах болон хэрэгжүүлэх
- Улаанбаатар хот болон орон нутгийн хот суурингуудын нийтийн аж ахуйг сайжруулах төслүүдийг гүйцэтгэхэд хамтран ажиллах
- Мэргэжилтэй боловсон хүчин бэлдэх, сургалтын төслүүдийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх
- Салхи, нар ба усны сэргээгдэх эрчим хүчийг Монгол орны хөдөө орон нутагт өргөнөөр ашиглах төслүүд дээр ажиллах
- Монголын эрчим хүчний салбарт шинэ техник технологи нэвтрүүлэн, үр өгөөжийг нь дээшлүүлэх.
Цаашид тус групп нь эрчим хүчнээс гадна бусад холбогдох салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой бөгөөд хамтран ажиллахыг хүссэн байгууллага, хувь хүнийг хүлээн авч хамтран ажиллахад бэлэн байна.
Ерөнхий захирал С.Нэргүй
|